Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан "Бонум" ХХК (цаашид "Байгууллага", "NeoApp" гэх) болон Бонум ХХК-ийн хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлж буй Neo аппликэйшн ("Neo App")-г хэрэглэгч (цаашид "Хэрэглэгч" гэх) нарын хооронд байгуулагдах үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн нөхцөл болно. Хэрэглэгч www.neoapp.mn сайтад бүртгүүлснээр энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдож, талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх тул та энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон зөвшөөрлийн маягтад заасан нөхцөлтэй сайтар танилцана уу.
NeoApp нь хэрэглэгчдэд уламжлалт санхүү, финтек болон дижитал үйлчилгээний олон төрлийг нэг аппликэйшнээс авах боломжийг олгодог дижитал платформ юм. NeoApp нь өөрөө банк, ББСБ, бирж, зээлийн байгууллага биш бөгөөд дараах үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдүүдийг хэрэглэгчтэй холбох зуучлах, технологийн платформ юм.
NeoApp нь хэрэглэгчдэд дараах төрлийн уламжлалт, финтек, дижитал үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгоно. Үүнд:
Эдгээр үйлчилгээний нөхцөл, үнэ, шимтгэл, шийдвэр нь тухайн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдийн бүрэн хариуцлагад хамаарна.
Өөрийн бүртгэлтэй утасны дугаараа оруулж бүртгэл үүсгэнэ. Бүртгэлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулснаар бүртгэл амжилттай болно.
Иргэний үнэмлэхийн зураг, өөрийн дүрсийн баталгаажуулалтын зургийг шаардлагын дагуу оруулж, дан системийн нэвтрэлтийн үе шатыг бүрэн гүйцэтгэснээр хэрэглэгчийн гэрээ байгуулагдсан гэж үзэн таны бүртгэл бүрэн баталгаажна.
NeoApp-ийн суурь бүртгэл нь төлбөргүй байна. Бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогоос хамаарч шимтгэл, хураамж байж болох бөгөөд энэ тохиолдолд шимтгэл, хураамжийн мэдээллийг хэрэглэгчид ил тод мэдээллэнэ.
NeoApp-аар дамжуулан авч буй үйлчилгээний хүрээнд ашиглагдаж буй аливаа дүрс, зураг, бичвэр, агуулга нь оюуны өмч, барааны тэмдэг, зохиогчийн эрх болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан болно.
Нэвтрэх эрх үүсгэж буй өдрийн байдлаар 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх.
NeoApp дээрх бүртгэлийг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана. Хэрэглэгч нь NeoApp дээрх өөрийн аккаунтыг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх, нэвтрэх нэр, нууц кодыг бусдад задруулахгүй байх үүрэг хариуцлагыг бүрэн хүлээх бөгөөд NeoApp нь хэрэглэгчийн гүйлгээнд сэжигтэй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд нэн даруй дансыг битүүмжлэх, зарлагын гүйлгээг хязгаарлах эрхтэй.
Өөрийн нэвтрэх эрх, дансны аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах зүйлсийг анхаарна уу:
Өөрийн бүртгэлтэй утасны дугаараа оруулж бүртгүүлнэ. Таны бүртгэлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулснаар бүртгэл амжилттай болно. Мөн үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, зөвшөөрлийн маягтуудыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тодорхой нөхцөлөөс хамаарч бид хэрэглэгчийг бүртгэх, данс нээхээс татгалзах эрхтэй.
Үйлчилгээний нөхцөлд "БОНУМ" ХХК хэдийд ч нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй.
Шинэчлэгдсэн нөхцөлийг тухай бүрт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө https://neoapp.mn/ вэб хуудас болон NEOAPP-аар хүргүүлнэ.
Шинэчлэгдсэн нөхцөлийг хэрэглэгч эс зөвшөөрвөл шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө мэдэгдэж, үйлчилгээг цуцлах арга хэмжээ авах бөгөөд Шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд хэрэглэгчээс аливаа хүсэлт гаргаагүй тохиолдолд шинэчлэгдсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Түүнчлэн, үйлчилгээний нөхцөлд цаашид орох нэмэлт өөрчлөлтийг хэрэглэгч өөрийн NEOAPP-д бүртгэлтэй баталгаат цахим шуудан эсхүл платформ, аппликэйшнээр дамжуулан зөвшөөрсөн үйлдлийг бодит үйлдлээр хэлцэл хийсэнд тооцох бөгөөд ийнхүү баталгаажуулснаар шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой аливаа маргааныг талууд эвийн журмаар шийдвэрлэхийг хичээнэ. Хэрэв, талууд маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй бол Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
Ямар ч тохиолдолд бид сүлжээний ердийн засвар үйлчилгээ болон цахилгаан тасрах, байгалийн гамшиг, үйлчилгээ үзүүлэгч талын асуудлууд, засгийн газрын үйл ажиллагаа зэрэг гадны хүчин зүйлээс шалтгаалсан үйлчилгээний доголдол, сааталд хариуцлага хүлээхгүй.
Хуульд өөрөөр заагаагүй бол NeoApp-ийн хариуцлага нь зөвхөн:
NeoApp нь дараах шууд бус, ирээдүйд олж болох орлогод хариуцлага хүлээхгүй. Үүнд:
Хэрэглэгч дараах үндэслэлээр NeoApp-д учирсан хохирол, зардлыг бүрэн нөхөн төлнө. Үүнд:
Нөхөн төлбөрт дараах зардал хамаарна:
Хэрэглэгч нь "NEOAPP"-ын үйлчилгээг ашиглахдаа Монгол улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй.
Нууцлалын бодлого нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд хамгийн сүүлчийн хуулбарыг https://neoapp.mn/ цэснээс уншаарай. Нэмэлт өөрчлөлтийг платформ доо байршуулж, тухай бүрт нь зарлан мэдээлэх болно.
Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байгаа бол и-мэйл буюу sales@bonum.mn хаяг руу хандана уу. Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээж, ажиллах болно.